- GTN Mobile гэдэг нь
- Төлбөр・ багц
- Сонголт
- Урамшуулал
- Тусламж, асуулт хариулт
- Хуулийн этгээд үйлчилгээ авах

Японд хөгжилтэйгөөр Эпосоор зугаац
GTN EPOS карт
Жилийн хураамж「үргэлж үнэгүй」 |
Шинэ гишүүний давуу талууд багтсан

GTN Epos Card нь Epos Card Co., Ltd-ээс гаргасан карт юм.
Global Trust Networks, Inc-тэй хамтран гаргасан.
Энэ бол зөвхөн гадаадын иргэдэд зориулсан зээлийн карт юм.
Кредит карт анх удаагаа ашиглах гэж байгаа болон япон хэлэндээ итгэлгүй байгаа хүмүүс санаа зоволтгүй.
лавлах тодруулах зүйлээ олон хэл дээр авах боломжтой.
GTN EPOS картын давуу талууд
шинээр элсэгчдэд зориулсан урамшуулал багтсан*1
Шинэ хэрэглэгч болсноор 2,000 иений
Эпос оноо бэлэглэнэ.Элсэлтийн хураамж, жилийн хураамж үнэгүй
Та урт хугацаанд санаа зоволтгүйгээр
ашиглах боломжтой.Хамгийн богино хугацаанд тухайн өдөрт нь шалгалт хийгдэнэ
Картын хүсэлтийн хариуг тухайн өдөртөө авах боломжтой.
※ Зарим тохиолдолд шалгах явцад хэд хоног зарцуулагдаж болно.Олон хэлний дэмжлэг
18 хэлээр хариулах
Найдвартай үйлчилгээ үзүүлдэг.Мобайлын төлбөрөөс 220 иен хямдрана
GTN Эпос картаар төлбөрөө төлвөл
сар бүрийн төлбөр хямдрана.Эпос оноо цуглуулаарай!
Худалдан авалтын 200 иен тутамд*2
1 оноо цугларна*3.
- *1 Энэхүү картын дизайныг сонгосон тохиолдолд урамшуулалтай. Картын загвараас шалтгаалан урамшуулал өөр байх боломжтой.
- *2 GTN Mobile-ийн 220 иен (татвар орсон) хөнгөлөлт авахын тулд GTN Эпос карт авсаны дараа мобайлын төлбөрөө төлснөөр хөнгөлөгдөнө.
- *3 1 оноо = 1 иенээр ашиглах боломжтой.
Мөн ийм давуу тал ч бий
Эпос картыг ашигласнаар төрөл бүрийн дэлгүүр, байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх боломжтой !
Хамтран ажилладаг япон даяарх изакаяа, кафе, караоке, үзвэр үйлчилгээний газар, үсчин, хумсны салон зэрэгт худалдан авалтын үнийн дүн болон оноогоор хэмнэлттэй үйлчлүүлэх боломжтой !
※ Хөнгөлөлтийн агуулга болон ашиглах нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эпос картын вэбсайт “EPOS PLAZA” -с шалгана уу.
※ Жилд 4 удаа зохион байгуулагддаг “Марко ба Марүо” хямдралын үеэр хүчинтэй.
※ 10% хөнгөлөлт нь Эпос оноо (эсвэл урьдчилгаа төлбөр) ашигласны дараа Эпос картын төлбөрийн нэхэмжлэлд тусгагдана.
※ Эпос картын (1 удаагийн, 2 удаагийн, хуваан төлөх, рибо төлбөр, бонус төлбөр) хэрэглээ хүчинтэй.
※ Зарим дэлгүүр, бүтээгдэхүүн хөнгөлөлтөд хамрагдахгүй байж болно.Цугласан оноогоор Интернэт худалдаа, утас,
нийтийн үйлчилгээний төлбөрт хөнгөлөлт болон бэлгийн картаар солих боломжтойӨдөр тутмын худалдан авалтаа Эпос картаар төлснөөр оноо цуглуулах боломжтой !
Эпос картаар төлбөр хийх үед 200 иен (татвар орсон) тутамд 1 оноо хуримтлагдана.
※ Зарим үйлчилгээний буцаан олголтын хувь хэмжээ өөр байх боломжтой.
Цахилгаан, хий, ус, гар утас зэрэг төлбөрүүдийг
Өдөр тутмын худалдан авалтаа Эпос картаар төлснөөр оноо цуглуулах боломжтой !
Эпос картаар төлөх үед 200 иен (татвар орсон) тутамд 1 оноо хуримтлагдана."Цугларсан оноогоо ашигтайгаар ашиглаарай!
<Жишээ>
・Онлайн худалдан авалт, гар утас, нийтийн үйлчилгээний төлбөрт хөнгөлөлт авах
・Marui-ийн дэлгүүр болон онлайн худалдаанд хөнгөлөлт эдлэх
・Бэлэгийн ваучер болон купоноор солих
・Эпос Visa урьдчилсан төлбөрт картад цэнэглэн, Visa-гийн хамтрагч дэлгүүрүүдэд ашиглахGTN Эпос карт нь санаа зоволтгүйгээр ашиглах боломжтой олон төрлийн үйлчилгээг агуулдаг.
-
Гадаад аяллын ослын даатгал
Гэмтэл, өвчин, тээвэрлэх зүйлсийн хулгай болон эвдрэл зэргийг нөхөн төлнө.
-
Карт ашиглах үед ирэх мэдэгдлүүд
Апп болон мэйлээр ашигласан огноо болон дүнг шууд мэдэгдэнэ.
-
Картын лимитэд хүрэх үеийн мэдэгдэл
Төлбөрийн хэмжээ картын лимитэд хүрэх үед апп болон мэйлээр мэдэгдэнэ.
-
Хулгайд алдагдсан болон гээсэн тохиолдолд бүрэн нөхөн төлбөр
Эпос картын хулгай алдсан, гээсэн талаар мэдэгдсэн өдрийг багтаан, 61 хоногийн өмнөх хохирлыг бүрэн нөхөн төлнө.
GTN EPOS карт ашиглах үед ч олон хэлээр туслалцаа үйлчилгээ үзүүлнэ.
-
Apple Pay&Google Pay™ мөн дэмжинэ
Тухтай ашиглах үйлчилгээ
Apple Pay дэмжинэ
Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл
Монгол улсын үйлчлүүлэгч:
Онлайнаар худалдан авалт хийхэд хялбар болсон。
Хэт их хэрэглээнээс айж байсан ч нэг хэрэглээд сурчихвал зүгээр санагдсан。Алжир улсын үйлчлүүлэгч:
1иен, 10иен гэх мэт задгай иен цөөрч、
хэтэвч маань хөнгөрсөн。Вьетнам улсын үйлчлүүлэгч:
GTN Эпос карт нь миний анхны зээлийн карт байсан。
Өөрөө ч мэдээгүй байхад оноо цуглараад юм хожсон юм шиг мэдрэмж төрсөн。
GTN мобайл сим GTN Эпос картыг цуг захиалах дараалал
- STEP01
Мэдээлэл шалгах
GTN мобайл вэб сайтаар багц болон GTN Эпос карттай холбоотой мэдээллийг харах
- STEP02
Бүртгүүлэх
SIM карт авах хүсэлт гаргахдаа нэгэн зэрэг GTN EPOS карт авах хүсэлт гаргахаар сонгоно уу.
- STEP03
Шалгах*1
・Сим карт: GTN мобайл-аас хянан шалгаж байна (шалгалтын үр дүнг имэйлээр мэдэгдэнэ)
・Эпос карт: Эпос карт хувьцаат компани (EPOS Card Co., Ltd.)-аас шалгалт хийнэ (шалгалтын үр дүнг имэйлээр мэдэгдэнэ)。 - STEP04
Үр дүнгийн мэдэгдэл & илгээх*2
・Шалгалтаар OK бол:Эпос карт хувьцаат компаниас, Сим картыг GTN мобайл-аас илгээнэ。
・Шалгалтаар NG бол: Сим картыг илгээнэ。
- *1 Шалгалтаас шалтгаалж кредит карт гарахгүй байх тохиолдол байна. GTN Эпос карт гараагүй тохиолдолд төлбөр төлөлт автоматаар конбини болж өөрчдлөгдөнө.
- "Санаа зоволтгүй. Шалгалтын үр дүн гарах хүртэл тодорхой хугацаа шаардагдахыг анхаарна уу."
- *2 Симийг GTN мобайлаас, картыг Эпос картаас шуудандана.
- ※Англи хэл, хялбаршуулсан хятад хэл, Вьетнам хэлрүү төхөөрөмжийн орчуулга боломжтой.
Browser-н хэлний тохируулга「Япон хэл」дээр байгаа бол орчуулах товч харагдахгүйг анхаарна уу?